logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    Дэлхийн банк: Монгол Улсын ДНБ 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 12 09:00
    634

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын эдийн засгийн төсөөллөө Дэлхийн банк шинэчлэн тайлагналаа

    Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024, 2025 онд тус тус  6.2 хувь болон 6.4 хувиар өсөх төсөөллөө Дэлхийн банк сүүлийн тайландаа тусгалаа.

    Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлт саарах, хүнсний нийлүүлэлт сайжрах, инфляцын бодит төсөөлөл зэрэг хүчин зүйлсээс хамаараад Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх оронд инфляц бага зэрэг саарах төлөвтэй байна.

    Хэдий тийм боловч бүс нутгийн Лаос, Монгол зэрэг улсад тодорхой хүчин зүйлсээс хамаараад  инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдах хүлээлттэйг анхааруулав. Тодруулбал: валютын ханшийн сулралт, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байгааг тодотгож байна.

    Мөн 2022 оноос хойш чангарсан мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэй байгаа нь эдийн засгийн ойрын өсөлтөд саад болохоор байгаа аж.

    БНХАУ-д үйлдвэрлэл удааширч байгаа нь бүс нутгийн түүхий эд экспортлогчид, тэр дундаа Индонез, Монгол, Мьянмар, Соломоны арлуудад сөргөөр нөлөөлж түүхий эдийн эрэлт, үнийг бууруулахаар байна.

    Cэтгэгдэл бичих