
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Түмэнзаяа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
П.Түмэнзаяа
Какаоны фьючерс ханш 5.5 хувиар өсөж, тонн нь $11,925 болов
Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 17 13:00
377
Зургийг: Mauricio Palos/Bloomberg
Какаоны фьючерс үнэ шинэ дээд түвшинд хүрлээ
Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан какаоны фьючерс ханш 5.5 хувиар өсөж, тонн нь 11 мянга 925 ам.доллар хүрлээ. Ингэснээр дөрөвдүгээр сард хүрч байсан дээд түвшнээ шинэчилж байна. 2024 он гарсаар какаоны үнэ гурав дахин өсөөд байгаа юм.
Энэ оны эхээр какаоны гол нийлүүлэгч баруун Африкт ургац муу байснаас үүдэн олон улсын зах зээлд гурав дахь удаагаа нийлүүлэлтийн хомсдолд ороод байна.
Сүүлийн үед какаоны үнэ харьцангуй тогтворжоод байсан ч цаг агаарын хүнд байдлаас үүдэн нийлүүлэлтийн асуудал улам даамжирч магадгүй эрсдэлтэй болж байгаа аж. Үүний зэрэгцээ “Hershey” зэрэг компани бүтээгдэхүүний үнээ нэмэх арга хэмжээ авч байна.
Cэтгэгдэл бичих