logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    “Goldman Sachs”, “Citibank” банкнууд “SK Hynix”-ийн өсөлт үргэлжилнэ гэж үзэн зорилтот ханшаа өсгөлөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 08 10:55
    1812

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Goldman Sachs”-ийн зүгээс “SK Hynix”-ийн нэгж хувьцааны зорилтот үнийг 210.25 ам.доллар, “Citigroup” 253.77 ам.доллар болголоо

    “Nvidia” компанийн гол ханган нийлүүлэгч БНСУ-ын “SK Hynix”-ийн хувьцааны ханшийн огцом өсөлт цаашид үргэлжилнэ гэж “Goldman Sachs” болон “Citibank” үзэж байна.

    Өнгөрсөн онд хоёр дахин өссөн “SK Hynix”-ийн хувьцааны ханшийн сайн үзүүлэлтэд хиймэл оюуны тэсрэлт болон өндөр давтамжтай санах ойн чипийн потенциал нөлөөлж байгаа аж.

    “Goldman Sachs”-ийн зүгээс “SK Hynix”-ийн нэгж хувьцааны зорилтот үнийг 290 мянган вон буюу 210.25 ам.доллар болгож өсгөсөн бол “Citigroup” 253.77 ам.доллар болгосон байна.

    “SK Hynix” энэ оны II улиралд 3.62 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллах төлөвтэй байгаа нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

    Хиймэл оюуны хөгжилд чухал ач холбогдолтой санах ойн чипийн эрэлт нь тус компанийн хэтийн төлөвийг сайжруулж байгаа аж. Хэдий тийм боловч “SK Hynix”-ийн хувьцаа 2011 оноос хойш байгаагүй хамгийн өндөр үнэлгээнд хүрсэн нь зарим хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлж байна.

    Саяхан “Samsung” компани санах ойн чипийн зах зээлд өрсөлдөнө гэсэн мэдээлэл гарсны дараа “SK Hynix”-ийн хувьцааны ханш 4.7 хувиар унаад байсан юм.

    Дашрамд дурдахад, “SK Hynix”-ийн 2028 он хүртэлх 75 тэрбум долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө гаргасан байна. Энэ нь санах ойн чипийн үйлдвэрлэлд  нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж магадгүй гэсэн болгоомжлол бий болгоод байгаа аж.

    Cэтгэгдэл бичих