logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    СЯ: Төсвийн тэнцлийг 2025 оноос ашигтай байхад анхаарч ажиллана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 01 16:45
    409

    Зургийг: С.Батсайхан

    12.3 сая ам.долларын өртгөөр зургаан жилийн хугацаанд төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэв

    Гадаад орчноос хамаарсан эдийн засгийн хүндрэлийн үед төсвийн алдагдал нэмэгдэж, өрийн дарамт үүсээд байна. Үүнээс гарахын тулд Сангийн яам, Дэлхийн банк хамтран 12.3 сая.ам долларын өртөгтэй төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг 2017-2023 оны хооронд хэрэгжүүлээд байгаа юм.

    Төслийн үр дүнд цахим мэдээллийн 37 систем, платформуудыг хөгжүүлж, нэвтрүүлнэ гэж Сангийн яам мэдээлээд байна. Мөн 200 гаруй хуулийн төсөл, бодлого журам боловсруулж, 26 олон улсын стандартыг мөрдүүлжээ. Түүнчлэн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх 324 арга хэмжээ, сургалт зохион байгуулж, 35 мянга 139  зорилтот мэргэжилтнүүдийг хамруулснаа онцлов.

    Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль болон Төсвийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд төсвийг "Нэмсэн бол хас" гэх зарчмыг оруулж, хууль болон батлуулсан гэдгээ тодотголоо.

    Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли

    Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж

    Cэтгэгдэл бичих