logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    АХБ: Монгол Улсын иргэд нийгмийн халамжаас хамааралтай болох эрсдэл бага байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 05 10:50
    497

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Дэлхийн банкны судалгаагаар 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 27.8 хувь буюу 903 мянган иргэн ядууралд өртөөд байна

    Монгол Улсад ядуурал, эмзэг байдал өндөр хэвээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн халамжийн систем чухал үүрэг гүйцэтгэж байна гэж Азийн хөгжлийн банк үзлээ. Харин Монгол Улсын иргэд нийгмийн халамжаас хамааралтай болох эрсдэл бага гэж дүгнэсэн байна.

    Харин Дэлхийн банкны судалгаагаар 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 27.8 хувь буюу 903 мянган иргэн ядууралд өртөөд байгаа аж.

    Азийн хөгжлийн банкны судалгаанд онцолсноор нийгмийн халамжийн бодлого, хөтөлбөрүүдэд олгосон нэмэлт санхүүжилт 2018-2020 онд ядуурлын түвшнийг өсөхөөс сэргийлсэн байна. Хэдий тийм боловч нийгмийн халамжийн системийг боловсронгуй болгож, иргэдийн амьжиргааг сайжруулах шаардлага байсаар байгаа ажээ.

    5-2.JPG

    Азийн хөгжлийн банкны тайланд нийгмийн халамжийн бодлого, хөтөлбөрийг шинэ чиглэлд сайжруулах хэд хэдэн зөвлөмж санал болгосон байна. Эн тэргүүнд Монгол Улсын нийгмийн халамжид хийж буй хөрөнгө оруулалт нь уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, мөн ядуурлын гол тодорхойлогч хүчин зүйлүүд болох ур чадвар, бүтээмжийн дутмаг байдал зэргийг шийдвэрлэхэд чиглэх ёстойг тайланд тодотгожээ.

    Харин цаашид “шок”-т хариу үйлдэл сайтай нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэхийн тулд хууль тогтоомж, зохицуулалтад өөрчлөлт оруулах, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, институцийн шаардлагатай үед шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадамжийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих