
Зургийг: Brais Lorenzo/Bloomberg
Шатах түлшийг халах дэлхий дахины шилжилтэд хамгийн чухал ач холбогдолтой 10 жил бараг талдаа ороод байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг хязгаарлахын тулд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй барих нэг ёсны дунд хугацааны зорилт нь 2030 он байсаар ирсэн юм. Хэдий тийм боловч энэ хугацаа өдгөө тийм ч хол санагдахаа больсон байна.
2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг “тэглэх” амлалтдаа хүрч, Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд дэлхий нийт 2030 онд багтаан ялгарлын хэмжээгээ 30-40 хувиар бууруулах шаардлагатайг “BloombergNEF” тооцоолжээ.
“Он жил өнгөрөх тусам улам хэцүү болох болно. Чиг хандлагыг эргүүлэхэд ердөө тавхан жилийн хугацаа үлдсэн” хэмээн “BloombergNEF”-ийн Гүйцэтгэх захирал Жон Мур онцолж байна.