logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Гайхамшигт 7"-оос "Гамшигт 7" - Технологийн аваргуудын хувьцаа хямдарсан ч хөрөнгө оруулагчид авахаас азнаж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 20 10:00
    1360

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    Технологийн аваргуудын хувьцааг уналттай үед нь авбал даацтай ашиг хүртэнэ гэдгийг сүүлийн 10 гаруй жилд хөрөнгө оруулагчид олон дахин заалгаж байв

    Зах зээлд зарах хөдөлгөөн давамгайлж, технологийн том компаниудын үнэлгээ нэлээн өндрөөс унаад байна. Гэвч дийлэнх арилжаалагчид уналт ёроолдоо хүрэх болоогүй гэдэгт мөрийцөж, худалдан авалтаа азнах болов. Учир нь орчин үеийн зах зээлийн түүхэн зүй тогтол тэдний талд байна.

    Унаж л байг уу?

    “Гайхамшигт 7” гэгддэг технологийн салбарын долоон том компанийн үнэ, ашгийн харьцаа (P/E) өнгөрсөн долоо хоногт өнгөрсөн оны есдүгээр сараас хойших доод түвшинд хүрсний зэрэгцээ “S&P 500 Index” сүүлд хүрсэн дээд түвшнээсээ 10 хувиар унажээ. Хэдий тийм боловч энэхүү базаахгүй үзүүлэлт нь технологийн аваргуудын ашиг нэлээн муудаж байсан 2018 болон 2022 оны доод түвшнээс хамаагүй хол хэвээр байна.

    “Хутга унаж байхад нь барьж авах зоригтой хүн алга. Цаашдын тодорхойгүй байдал маш их байна. Тийм ч учраас хувьцаануудын сэргэлт бат бөх биш байна” хэмээн “B. Riley Wealth”-ийн ахлах стратегич Арт Хоган онцолжээ.

    unnamed (1).jpg

    “Apple”, “Microsoft”, “Nvidia”, “Alphabet”, “Amazon”, “Meta” болон  “Tesla” компанийг дагадаг “Bloomberg”-ийн “Magnificent Seven” индексийн форвард P/E харьцаа өнгөрсөн долоо хоногийн байдлаар 26 байна. Өөрөөр хэлбэл “Wall Street”-ийн шинжээчдийн тооцоолсон дараагийн 12 сарын ашгийн нэг ам.доллар тутамд хөрөнгө оруулагчид 26 ам.доллар төлж байна. 2018, 2022 оны уналтын үед энэ харьцаа 19 байснаас харвал уналт үргэлжлэх орон зай хангалттай гэсэн үг юм.

    Ердөө сар орчмын өмнө Дональд Трампын засаг захиргааны бодлого өсөлтийг өдөөж, зохицуулалтыг зөөллөнө гэсэн хүлээлтээр “Alphabet”, “Amazon” зэрэг компанийн хувьцааны ханш шинэ дээд түвшинд хүрч байлаа. Гэтэл Дональд Трамп АНУ-ын эдийн засгийн бүтцийг эрс шинэчлэх зорилтдоо хүрэхийн тулд хөрөнгийн захын уналт, эдийн засгийн богино хугацааны “өвдөлт”-өөс эмээхгүйгээ илэрхийлснээр дээрх хүлээлт талаар болж, зах зээл "улаан"-аар эргэсэн юм.

    Технологийн аваргуудын хувьцааг уналттай үед нь авбал даацтай ашиг хүртэнэ гэдгийг сүүлийн арваад жилд хөрөнгө оруулагчид олон дахин заалгаж байв. “Nasdaq 100 Index” бүр 33 хувиар буурч байсан 2022 оны уналтын дараах хоёр жилд “Meta” зэрэг хувьцаанууд ёроолоос цойлж, худалдан авалтын сайхан боломж байсан нь батлагдсан билээ.

    unnamed (2).jpg

    Зах зээлийн давамгайлал, агуу ашигт ажиллагаа, нүсэр мөнгөн хөрөнгийнхөө ачаар технологийн аваргууд энэ цагийн хамгийн өндөр чанартай компаниуд хэвээр гэдэгтэй бараг хэн ч маргахгүй байх. Гол асуулт гэвэл тэдний энэ давуу талууд хувьцааны үнэд нь шингэсэн эсэх байна. Эдийн засаг удааширч, хиймэл оюунд тавьсан том мөрий хүлээлтэд нийцэх өгөөж хүртээхгүй бол давуу тал нь аюулд орж болзошгүй.

    Шүдний өвчин

    Хэдийгээр IV улирлын ашгийн өсөлт нь төсөөллөөс давсан ч “Wall Street”-ийн шинжээчид “Гайхамшигт 7”-ийн 2025 оны төсөөллөө саяхан доошлуулаад байна. “Bloomberg Intelligence”-ийн эмхэтгэсэн тооцооллоор тэдгээр компанийн ашгийн 2025 оны өсөлтийн төсөөлөл нэгдүгээр сарын дунд үед 24 хувь байсан бол одоо 22 хувь болжээ. Харьцуулбал 2024 онд ашиг нь 34 хувиар өсөж байжээ.

    “Goldman Sachs”-ийн үнэт цаасны ахлах стратегич Дэвид Костин “Гайхамшигт 7”-ийг “Гамшигт 7” (Maleficent 7) хэмээн нэрийдэж, “S&P 500 Index”-ийн оны эцсийн зорилтот түвшнээ 6500-аас 6200 болгон бууруулжээ. “Эдгээр долоон компани хөрөнгийн захын энэ оны шүдний өвчин боллоо. 12 хувиар унаад буй энэ компаниудыг эс тооцвол зах зээл он гарсаар ерөнхийдөө өсөлттэй байна. Тодруулбал: “S&P 500 Index”-ийн үлдсэн 493 компанийн хувьцааны ханш энэ он гарсаар нэг орчим хувиар өссөн байна” хэмээн тэрбээр “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

     

    Нийтлэлийг:

    Cэтгэгдэл бичих