logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    БНХАУ-ын технологийн салбар үл хөдлөхийнхтэйгөө эн тэнцэж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 26 16:30
    355

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2026 он гэхэд БНХАУ-ын өндөр технологи ДНБ-ий 19 хувьтай тэнцэх эрэлт бий болгох төлөвтэй

    “БНХАУ-д бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэхэд технологийн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ утгаараа 2026 он гэхэд эдийн засагт эзлэх хувь хэмжээгээрээ үл хөдлөх хөрөнгийн салбартайгаа эн тэнцэж магадгүй” гэж “Bloomberg Economics” тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын дэвшилтэд технологийн салбарын хөгжил нь тус улсын эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр болох боломжтой гэж үзжээ.

    2026 он гэхэд БНХАУ-ын технологийн салбар 2026 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувьтай нь тэнцэх хэмжээний эрэлт бий болгоно тооцоолсон байна. Энэ нь өнгөрсөн оноос 14.3 хувиар өсөх тооцоо юм.

    26-5.JPG

    Мөн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувь гэдэг нь одоогийн үл хөдлөх хөрөнгийн салбарын бий болгож буй 20.1 хувийн эрэлттэй бараг ойролцоо байгаа аж.

    БНХАУ-ын эдийн засгийг хөдөлгөдөг гол хүч болох  үл хөдлөх хөрөнгийн салбар ирэх жилүүдэд агших төлөвтэй байгаа юм. Иймд дэвшилтэт технологийн салбар эрчимтэй өсөж, үр нөлөө нь нэмэгдэж буй нь өсөлтийн гол хөдөлгүүр болохоор байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолжээ.

    Cэтгэгдэл бичих