
Зургийг: Raul Ariano/Bloomberg
Нийт залилан мэхлэлт, гэмт хэргийн зөрчлийн өндөр хувийг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа учраас энэ салбарт эрх зүйн орчин дутмаг байгааг “Актив зууч” компанийн Гүйцэтгэх захирал П.Баярсайхан мэдээллээ.
Энэ талаарх хуулийн зохицуулалтыг сайжруулна гэж яригдаад хоёр, гурван жил болж буй ч одоогоор тодорхой ахиц гараагүйг тэрбээр онцолж байна.
Харин энэ талаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар “Одоогийн байдлаар брокер болон үл хөдлөх хөрөнгийн зуучийн агентын залилантай холбоотой тогтсон хууль байхгүй. Гэхдээ зөрчлийн хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэдэг” гэж мэдээллээ. Тухайлбал: Санхүүгийн Зохицуулах Хороонд хохирсон иргэн гомдлоо мэдүүлсний дагуу хуулийн байгууллагатай хамтран, тухайн залилагчийг банкны хуулгаар нь залилан хийсэн хэмжээтэй дүйцэх орлогыг хурааж, хохирлын хэмжээг тухайн кейсээсээ шалтгаалаад өөр өөр үнийн дүнтэйгээр төлүүлдэг байна.
Үүнээс гадна нэмээд хуулийн этгээдийг 40 сая төгрөг, иргэнийг дөрвөн сая төгрөгөөр торгодог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ч боломжтой юм байна.
“Актив зууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баярсайхан