
Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg
“Hyundai Motor” компани Энэтхэг дэх нэгждээ IPO хийж, 3.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхийг зорьж буйг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь Энэтхэг улсын зах зээлд хийгдсэн хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдохоор байна.
“Hyundai Motor India” компанийн нэгж хувьцааны ханш 1865-1960 рупи буюу 22-23 ам.доллар байх төлөвтэй байгааг “Reuters” агентлаг мэдээлжээ. Тус компани 142.2 сая хувьцаа буюу компанийнхаа 17.5 хувийг олон нийтэд нээлттэй санал болгож байгаа аж. Ингэснээр хувьцааны ханш нь дээд хязгаараар үнэлэгдэж гарсан тохиолдолд “Hyundai Motor India”-ийн зах зээлийн үнэлгээ 19 тэрбум ам.доллар хүрэх боломжтой юм байна.
“Hyundai Motor India” IPO-ийн хүрээнд шинээр хувьцаа гаргахгүй бөгөөд бүх орлого нь толгой компанид нь очих аж. Тус компанийн хувьцааны арилжаа аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэх төлөвтэй байна.