logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп Засгийн газрынхаа үр ашгийг сайжруулах шинэ албыг Илон Маск, Вивек Рамасвами нарт хариуцуулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 13 15:00
    381

    Зургийг: Bloomberg

    Дональд Трамп: Үр ашигт ажиллагааны департамент нь Засгийн газрын хүнд суртлыг арилгаж, шаардлагагүй зарцуулалтыг танах зорилготой

    АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп шинээр байгуулах Засгийн газрын үр ашигт ажиллагааны департаментыг удирдуулахаар тэрбумтан Илон Маск, улс төрч, энтрепренер Вивек Рамасвами нарыг сонгосноо мягмар гарагт зарлав. Тэрхүү департамент нь "Засгийн газрын хүнд суртлыг арилгаж, шаардлагагүй зарцуулалтыг танаж, зохицуулалтуудыг цөөлж, холбооны агентуудын бүтцийг шинэчлэх" зорилготойг тэрбээр онцолжээ.

    Түүнчлэн АНУ-ын Төрийн ашиг сонирхлын зөрчлийн журмыг зөрчихөөргүй бүтэцтэй байгуулагдах тул Илон Маск “Tesla” болон “SpaceX” компанийнхаа захирлын албыг хүлээлгэн өгөх шаардлагагүй байж магадгүйг “Bloomberg” мэдээллээ. 

    Дональд Трампын хувьд шинэ засаг захиргаагаа ийнхүү эрчимтэй бүрдүүлж эхлээд байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ эхний өдрүүдэд цагаачлалын болон зохицуулалтын томоохон өөрчлөлтүүдийг хурдацтай хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж. Сүүлийн байдлаар Төрийн нарийн бичгийн даргаараа Сенатор Марко Рубиог, мөн Үндэсний тагнуулын газрын дарга асан Жон Рэтклиффийг Тагнуулын төв газрын даргаар сонгож буйг мэдээлсэн юм. 

    Үүнээс гадна Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр. Цагаан ордонд албан тушаал хаших саналаас татгалзаж, “1789 Capital” компанид нэгдэхээр болсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. “1789 Capital” нь консерватив чиг баримжаатай компаниудад чиглэсэн ажиллагаа явуулдаг венчур хөрөнгө оруулалтын компани аж.

    Cэтгэгдэл бичих