logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    TSMC: 2024 онд хиймэл оюун зах зээлийн сэргэлтийн гол хөдөлгөгч хүч байх болно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 04 15:40
    1022

    Зургийг: I-Hwa Cheng/Bloomberg

    "TSMC" компанийн Гүйцэтгэх захирал Си Си Вэй тус компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдоод байна

    TSMC-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шинээр томилогдсон дарга “2024 онд хиймэл оюун зах зээлийнх нь сэргэлтийн гол хөдөлгөгч хүч болно гэдэгт найдлага тавьж буй”-гаа мэдээллээ.

    Тус компанийн Гүйцэтгэх захирал Си Си Вэй энэ мягмар гарагаас ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдсон юм. Ингэснээр “TSMC” компанийн түүхэнд хоёр удирдах албан тушаалын үүргийг давхар гүйцэтгэж буй анхны тохиолдол  болсныг онцолж болохоор байна.

    Мөн тэрбээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг эн тэргүүнд Тайваньд хэрэгжүүлж эхлэхийг онцолж компанийнхаа одоогийн бизнес загварыг урт хугацаанд барьж ажиллахаа амлалаа.

    Салбарын өрсөлдөөн хиймэл оюуны үйлчилгээ, хөгжүүлэлтэд чиглэж буй энэ үед “TSMC” компани “Apple”, “Nvidia”, “SK Hynix” зэрэг томоохон компанид гол чип нийлүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байгаа юм.

    Сонирхуулахад, хиймэл оюуны эрэлт эрчимжиж, чипийн салбарын ашиг цойлж буй энэ үед Тайванийн хамгийн чинээлэг 50 эрхмийн нийт хөрөнгө сүүлийн 14 сарын хугацаанд 12 гаруй хувиар өсөж, 174 тэрбум ам.доллар хүрээд байгааг "Forbes" сэтгүүлийн нийтлэлд онцолсон байна. 

    Cэтгэгдэл бичих