logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Түвшинзаяа
    “Country Garden”-ийн алдагдал 2024 онд өмнөх оноосоо буурчээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 01 15:30
    212

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч “Country Garden” компани 32.8 тэрбум юанийн, China Vanke” 49.5 тэрбум юанийн алдагдалтай ажилласан байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын “Country Garden Holdings” компанийн алдагдал 2024 онд өмнөх оноосоо буурсныг мэдээллээ. Тус улсын Хөрөнгийн биржийн тайланд дурдсанаар 2023 онд 178 тэрбум юанийн алдагдалтай ажиллаж байсан тус компани 2024 онд 32.8 тэрбум юань буюу 4.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Бүтэн жилээр нь аваад үзвэл өнгөрсөн оны хоёрдугаар хагаст 20 тэрбум юанийн алдагдал хүлээсэн нь оны эхний хагаст 12.8 тэрбум юанийн алдагдалтай байснаас нэмэгдсэн дүн болжээ.

    Фошан хотод төвтэй үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгч “Country Garden Holdings” компани өр төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүйгээс дефолт зарласан юм. Ингэснээр бүтцийн өөрчлөлт хийх яриа хэлэлцээ жил гаруй хугацаанд үргэлжилж байна.

    Энэ хүрээнд 2023 онд баригдаж дууссан үл хөдлөх хөрөнгө болон барилгын үйл явц нь үргэлжилж буй төслүүдийнхээ үнэлгээг огцом бууруулаад байгаа аж.

    COUNTRY-GARDEN.png

    Харин Шеньженд төвтэй үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч “China Vanke” компани 2024 оны санхүүгийн жилд 49.5 тэрбум юань буюу 6.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь тус компани 1991 онд IPO хийснээс нь хойших анхны ашиггүй ажилласан жил болж байгаа төдийгүй, алдагдал нь түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна.

    Ялангуяа тус компани санхүүгийн жилийн IV улиралд 32 тэрбум юанийн алдагдалтай ажиллажээ. БНХАУ-ын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих багц арга хэмжээ авсан ч тайлант хугацаанд тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилсээр байсан юм.

    CHINA-HOMESALES-GFX.png

    Үүнээс гадна БНХАУ-д орон сууцны борлуулалт гуравдугаар сард  эрс унасан байна. Тухайлбал: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч томоохон компаниудын борлуулалт 43.8 тэрбум болж, өнгөрсөн оныхоос 11 хувиар унасан аж. Хэдий тийм боловч сарын дүнгээрээ 69 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна. Дотоодод нь эрэлт сул байгаагийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд тааруу байгаа нь өсөлтөөс хойш татжээ.

    Харин хуучин орон сууцны борлуулалт Засгийн газрынхаа дэмжлэгээр эргэн сэргэсэн үзүүлэлттэй байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд төслөө цаг хугацаанд нь дуусах эсэхэд худалдан авагчид болгоомжтой хандаж байна.

    Cэтгэгдэл бичих