logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Инфляц 2024 оны эцэст Монголбанкны зорилтот түвшнээс 1 нэгж хувиар давав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 10 17:20
    967

    Зургийг: С.Батсайхан

    Улаанбаатар хотын инфляц 9.1 хувьтай гарлаа

    2024 оны эцэст жилийн инфляц есөн хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц 12 дугаар сард өмнөх сараас 1.2 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнийг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 нэгж хувиар илүү байна.

    Жилийн инфляцын 2.5 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол импортын барааны үнийн өсөлт 2.6 нэгж хувийн нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хороо тайлагналаа.

    Төв банк 2024 оны Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг 6+-2 нэгж хувийн хооронд байх зорилт дэвшүүлж, үйл ажиллагаагаа чиглүүлэхээр тусгасан.

    Цахилгааны үнийг айл өрх, албан байгууллагад ялгаатай 30-70 хувиар нэмэгдүүлснээр инфляцад 1-1.5 нэгж хувийн нөлөө үзүүлж буйг Төв банк мэдээлж байна.

    Мөн үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндөр байсан нь инфляц төсөөллөөс давж эрчимжихэд нөлөөлснийг Монголбанк тодотголоо. Инфляц энэ онд дунджаар 8.8 хувь орчим хэлбэлзэх бол оны сүүлээр алгуур буурч, 2026 оноос Төв банкны зорилтын голч руу дөхөх хүлээлт байгааг Монголбанк инфляцын тайландаа онцолсон байна.

    Улаанбаатар хотын хувьд 2024 онд жилийн инфляц 9.1 хувьтай гарсан бөгөөд сарын дүнгээр 1.3 хувийн өсөлттэй байна. Улаанбаатар хотын инфляцад бензин түлшнээс бусад импортын барааны үнэ 3.1 нэгж хувь, мах хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувийн нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийг тооцох сагсанд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг авч үздэгээс 143-ийнх нь үнэ өссөн бол 45 бараа, үйлчилгээнийх буурсан байна.

    Cэтгэгдэл бичих