logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дотоодын 3-4 компани түүхий эдээ өөрсдөө тариалан, эрүүл мэндийн цайн ундааг олон төрлөөр нь зах зээлд нийлүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 14 09:00
    690
    1.72 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй комбуча цайн ундааны зах зээл 2033 он хүртэл жил бүр 12 хувиар тэлэх төлөвтэй байна

    Монголын анхны нэг их наяд  төгрөг давсан үнэлгээтэй компанийг төрүүлсэн шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт ус ундаа, согтууруулах ундаа болон сүү үйлдвэрлэл дийлэнх хувийг эзэлдэг. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байх боломжтой эмийн ургамал, ховор жимс, жимсгэнийн найрлага бүхий эрүүл мэндийн ундааны үйлдвэрлэл хэр түвшинд байна вэ?

    ЦАЙН УНДАА БА СОРИЛТ

    Монгол Улсын ундаа, усны хэрэглээ жилд дунджаар 250 сая литр орчим байдгаас маш бага хувийг нь эрүүл мэндийн цайн ундаа эзэлж байна. “Organic Green Foods” компанийн мэдээлж буйгаар цайн ундааны хүний биед үзүүлэх нөлөө сайн ч хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас зах зээлийн эрэлт эрчимжихгүй байгаа аж.

    Дотоодод эрүүл мэндийн цайн ундаа үйлдвэрлэдэг 3-4 компани байдаг бөгөөд үйлдвэрлэгчид түүхий эд болох мөөг, артишок, чацаргана зэргийг өөрсдөө тариалан эрүүл мэндийн ундааг олон төрлөөр нь зах зээлд нийлүүлж байна.

    unnamed.jpg

    Тухайлбал: “Organic Green Foods” ХХК-ийн үйлдвэрлэдэг артишок ундааны борлуулалт өмнөх жилийнхээсээ 50 хувиар өсөж, өдгөө зах зээлийнхээ 10 гаруй хувийг эзэлж байгаа аж. Харин “Газар шим үйлдвэр” ХК-ийн 2011 оноос хойш үйлдвэрлэж буй артишок ундаа Монголын хамгийн анхны органик хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалт авч байжээ.

    Энэхүү зах зээлийн гол сорилтын талаар “Organic Green Foods” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баттөмөр “Артишокийг хүлэмжид тариалдаг. Энэ нь тооны хувьд хязгаарлагдмал гэсэн үг. Тиймээс хүлэмжийн тоогоо нэмэх зайлшгүй шаардлагатай байна" хэмээж байв. Мөн "Артишокийг ургуулахад натурал бордоо ашигладаг учир ургац бага авч, зардал ихэсдэг" болохыг “Газар шим үйлдвэр”-ийн Үйлдвэр хариуцсан захирал Ц.Төгсөө онцолсон юм.

    КОМБУЧА ЭКСПОРТОЛНО

    Дархлаа дэмжих, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй гэдгээрээ комбуча цай цар тахлын үед ялангуяа барууны орнуудад ихээхэн эрэлттэй болж байв. "Future Market Insights"-ийн тооцоолсноор өдгөө 1.72 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй комбуча цайны зах зээл 2033 он хүртэл жил бүр 12 хувиар тэлж, улмаар эрүүл мэндийн ундааны зах зээлийн хоёр хувийг эзэлдэг болох төлөвтэй байна.

    unnamed (1).jpg

    Ирэх оноос “Комбуча” ундааг Япон улсын зах зээлд экспортлох зөвшөөрөл аваад буй “Комбуча Монголиа” ХХК нь мөөг үржүүлгийн талбайтай, саяхан шинэ үйлдвэрээ нээсэн төдийгүй өдөрт 8-10 мянган ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай. Зах зээл жижиг ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд энэ онд тус компанийн борлуулалт өмнөх оноос 10 дахин өсжээ.

    Cэтгэгдэл бичих