logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    ЭМЯ: Хэлэлцээ амжилттай болбол D вирустэй иргэд ОХУ-д эмчлүүлэх, АНУ-ын тариа хэрэглэх боломжтой болно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 16:35
    467

    Зургийг: С.Батсайхан

    Улсын хэмжээнд 66 мянган хүн гепатитын D вирусийн халдвартай байна

    Засгийн газрын хуралдаанаар гепатитын D вирусийн эмчилгээний зардлыг шийдэж, энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Энэ онд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт улсын төсвөөс долоон тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрт төсөвлөгдсөн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдээд байгаа тул нийт 13 тэрбум төгрөгийг гепатитын D вирусийн эмчилгээний зардалд шийдвэрлэх боломжтойг онцоллоо. 

    "АНУ элэгний D вирусийн эсрэг нэг сарын эмчилгээний тариаг 2500 ам.доллароор нийлүүлэх үнийн санал тавьж байсан. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон дундаж цалинтай харьцуулбал тав дахин өндөр үнэ. Ямар нэгэн зуучлалын компани оролцуулахгүйгээр тариаг худалдаж авбал 30 орчим хувиар үнэ буурах хэлэлцээ хийгдэж байна. ОХУ болон АНУ-ын үйлдвэртэй санал нэгдэж, хэлэлцээ амжилтад хүрвэл элэгний D вирустэй иргэд ОХУ-д очиж эмчлүүлэх, АНУ-аас оруулж ирэх тариаг хэрэглэх боломжтой болно" гэж Эрүүл мэндийн сайд тодотгов.

    Мөн "Элэгний D вирусийн эсрэг ДЭМБ-ын бүртгэсэн ганц эмчилгээ нь интерферон. гепатитын D вирусийн эсрэг интерфероны эмчилгээ хийлгэж байгаа иргэдийг группт оруулах асуудлыг шийдсэн" болохыг тэрбээр хэллээ.

    Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр байгаа бөгөөд олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар Монгол Улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарчээ. 

    Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд давамгайлж байгаа ба ялангуяа B, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрч байгаа аж. Гепатитын B вирус нь элэгний архаг халдвар, хатуурал, хавдрын гол шалтгаан болж байгаа төдийгүй энэ төрлийн вирусийн халдвартай дөрвөн хүн тутмын нэг нь элэгний хорт хавдар, дутагдлын улмаас нас бардаг байна. Элэгний өвчлөлийн улмаас нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа юм. Дэлхийн хэмжээнд гепатитын B вирусийн халдвар болон элэгний хорт хавдрын өвчлөлийн улмаас жилд 820 мянган хүн нас барж байгааг ДЭМБ мэдээлжээ. 

    ДЭМБ-ын үзэж буйгаар гепатитын D вирусийн халдвар дангаар байдаггүй, B вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай байдаг байна. Дэлхий даяар  300 гаруй сая хүн элэгний архаг B, С вирусийн халдвартай байгаа аж. Тус байгууллагын тооцоолсноор 10 монгол хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай байна.

    Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд гепатитын D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулахад түлхүү анхаарч ажилласан бөгөөд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн 13.5 тэрбум төгрөгөөс 9.7 тэрбумыг нь эмчилгээнд зарцуулсан бол оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2.3 тэрбум төгрөг, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар хуваарилжээ.

    Хүн амаа гепатитын вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих