logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Биткойны ханш $90,000-оос буурлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 26 10:17
    231

    Зургийг: Camilo Freedman/Bloomberg

    Өнөөдрийн байдлаар 88,200 орчим ам.доллар байна

    Биткойны ханш 90 мянган ам.доллароос буурч, өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш доод түвшинд хүрлээ. Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй тус крипто валютын ханш өнгөрсөн гурван өдрийн дотор 8.7 хувиар буурч, өнөөдрийн байдлаар 88,200 орчим ам.доллар байна. Түүнчлэн Ether, XRP крипто валютууд мөн адил улаан бүсэд арилжаалагдаж буй.

    Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөснөөс хойш биткойны ханш 20 орчим хувиар буурсан. “Биткойны ханшийн уналт нь сүүлийн хэдэн өдрийн макро эдийн засгийн тодорхой бус байдал болоод Д.Трампын тарифуудаас үүдэлтэй” гэж Crypto Reserve арилжааны платформын Гүйцэтгэх захирал Адриан дурджээ.

    Арилжаанд оролцогчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайгаа барьж, АНУ-ын Засгийн газрын бонд авч байна. Үүнтэй холбоотой Засгийн газрын бондуудын өгөөж таван өдөр дараалан буурлаа. Хоёрдугаар сарын байдлаар АНУ-д бүртгэлтэй биткойны ETF буюу биржээр арилжаалагддаг сангуудын 1 тэрбум орчим ам.долларын гарах урсгах бүртгэсэн байна.

    Cэтгэгдэл бичих