logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Ли Циан: БНХАУ-ын эдийн засаг 2023 онд зорилтот түвшиндээ хүрсэн
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 18 09:20
    394

    Зургийг: Stefan Wermuth/Bloomberg

    2023 онд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2 хувиар өсөхөд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлт нөлөөлжээ

    Лхагва гарагт танилцуулагдсан БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд холимог дүр зурагтай байж, хөрөнгө оруулагчид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны өсөлтийн эрчээ хадгалах бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна.

    БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 5.2 хувиар өссөн нь Засгийн газрынх нь албан ёсны зорилтот түвшнийг давсан боловч дотоодын эрэлт, хэрэглэгчийн итгэлд удаан хугацаанд нөлөөлж буй асуудлуудын ихэнх нь дээрдээгүй хэвээр үлджээ. Тухайлбал: орон сууцны үнэ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарцуулалтын хэд хэдэн үзүүлэлтүүд сул гарсны зэрэгцээ дефляцын эрсдэл хадгалагдсан байна.

    unnamed (6).jpg

    БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан мягмар гарагт Дэлхийн эдийн засгийн чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжих томоохон арга хэмжээнд найдалгүйгээр өсөлтийн зорилтот түвшиндээ хүрч чадсан”-ыг сайшаан тэмдэглэж байлаа.

    Үүнээс өмнө БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан “JPMorgan Chase”, “Intel” зэрэг дэлхийн томоохон банкнуудын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтын үеэр тэрбээр “БНХАУ-д хөрөнгө оруулах нь эргээд өндөр ашигтай, мөн ирээдүйтэй” гэдгийг онцолсон байна. 

    БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан

     

    Cэтгэгдэл бичих