logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    ₮50 орчим тэрбум эргэлддэг дотоодын шүдний ооны зах зээлийн 1 хүрэхгүй хувийг монгол компаниуд хангаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 21 16:35
    698

    Зургийг: Ш.Гантуул

    Шүдний оо импортолж буй 114 аж ахуйн нэгжийн долоо нь зах зээлийнхээ 80 орчим хувийг хангадаг

    Цар тахлын дараах сэргэлтийг даган дотоодод шүдний ооны зах зээл ч тэлж байна. Тухайлбал: өнгөрсөн онд 13.3 сая ам.долларын үнийн дүн бүхий шүдний оо нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхтой харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

    00.jpg

    Улсын хэмжээнд 897 мянган айл, өрх бий гэсэн тоонд үндэслэн үзвэл шүдний ооны жилийн хэрэглээ 25 сая ширхэг байна. Өнөөдрийн байдлаар шүдний оо импортолж буй 114 аж ахуйн нэгжийн долоо нь зах зээлийнхээ 80 орчим хувийг хангаж байгаа аж. Үлдэж буй 12 хувь дээр нь бусад аж ахуйн нэгжүүд өрсөлдөж байгаа гэсэн үг.

    Харин дотоодод шүдний оо үйлдвэрлэж буй хоёр аж ахуйн нэгж зах зээлийнхээ нэг хүрэхгүй хувийг хангаж байна. Тодруулбал: “Монкрем” компанийн “Dr.Una” болон “Юргана Индастри” ХХК-ийн “Urgana” гэсэн дотоодын хоёр брэндийн шүдний оо зах зээлд худалдаалагдаж буй. Ерөнхийдөө гоо сайхан, ахуйн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын цөөн хэдэн компани импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд органик бүтээгдэхүүн сонирхдог сегментийг илүүтэй онилж буй нь шүдний оо дээр ч харагдаж байна.

    unnamed01.jpg

    Дотоодын зах зээл тэлэхэд түүхий эд татах агуулах сав, хүний нөөцийн хомсдол, татварын дарамт зэрэг нь саад болдгийг “Юргана Индастри” ХХК-ийн удирдлага онцолж байлаа. Мөн хямд үнэтэй, дэлхийн зах зээлд хориглосон, ялангуяа Япон болон АНУ-ын зах зээлд хэзээ ч гарах боломжгүй мөнгөн усны найрлагатай шүд цайруулах оо Монголын зах зээлд ихээр оруулж ирж байгааг анхааруулсан юм.

    Дэлхийд

    Амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээл жил бүр дунджаар 3.4 хувиар өсөж, 2028 онд 47.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тооцоотойг “The Insight Partners”-ийн гаргасан судалгаанд дурджээ. Харин дэлхийн шүдний ооны зах зээлийн үнэлгээ 2018 онд 18.11 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 18.7 тэрбум ам.доллар хүрч өссөн гэж “Fortune Business Insights” мэдээлсэн байна.

    Мэдэхэд илүүдэхгүй

    Шүдний ооны савны доод хэсэгт байдаг өнгөөр ялгасан жижиг тэмдэглэгээ нь ямар утгыг илэрхийлж буйг таних зөвлөгөө цахим орчинд ихээхэн тархсан байдаг. Тухайлбал: ногоон байвал 100 хувь байгалийн гаралтай орцтой, улаан бол химийн найрлага орсон, хар бол бүрэн химийн орцтой гэх мэт. Гэтэл үнэндээ тэрхүү тэмдэглэгээ нь ямар ч утга илэрхийлдэггүй бөгөөд ердөө л үйлдвэрлэлийн явцад савлагааны хаагуур тайрахыг заасан тэмдэг болохыг “Healthline” мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих