
Зургийг: David Huang/Bloomberg
АНУ болон Европын Холбооны орнууд шинэ үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэлд 81 тэрбум ам.доллар төвлөрүүлэхээр боллоо.
Энэ нь томоохон улс орнуудын Засгийн газрын “Intel”, “Taiwan Semiconductor Manufacturing” зэрэг компанид олгохоор төлөвлөсөн 380 тэрбум гаруй ам.долларын эхний шатны санхүүжилт л болж байгаа юм. Ингэснээр БНХАУ болон барууны орнуудын чипийн салбар дахь өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй болж байна.
БНХАУ энэ гол салбарт хурдацтай өсөж байгаа нь улс орнуудын анхаарлын төвд ороод байна. Чипийн хомсдол нь эдийн засгийн тогтвортой байдал төдийгүй аюулгүй байдалд ихээхэн нөлөөтэй болох нь цар тахлын үед тодорхой болсон юм.
Харин АНУ-ын хувьд чип үйлдвэрлэгчдэд 39 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж, БНХАУ-ын өсөлтийг сөрөхөөс гадна тус салбарт тэргүүлдэг Тайвань, БНСУ-ыг гүйцэхээр зорьж байгаа ажээ.
БНСУ-ын хувьд хагас дамжуулагчийн салбараа бэхжүүлэх чиглэлд 7.3 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа тус улсын Сангийн сайд мэдэгджээ. Тус улс санах ойн чип үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлж байгаа бөгөөд 470 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү төлөвлөгөөгөө дэмжих хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа ажээ.