
Зургийг: mongoliansecrethistory.mn
12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад 644 мянга 899 жуулчин ирээд байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болсныг БОАЖЯ мэдээллээ. Түүнчлэн салбарын орлого 1.3 тэрбум ам.доллар хүрээд байгааг онцолж байна.
Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахыг зорьж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл нь 64.5 хувьтай байгаа ч түүхэндээ хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээн авч байсан 2019 оны амжилтаас 11.7 хувиар өндөр дүн болжээ.
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хугацаандаа визийн шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-өөр нэмж, нийт 61 болгосон, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж байгаа болон Европ болон Азийн шууд нислэгтэй улсын тоо давтамжийг нэмэгдүүлсэн нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж БОАЖЯ тодотгож байсан юм.
Өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 60 орчим хувиар өссөн. Түүнчлэн 12 дугаар сард ч жуулчдын тоо өсөх хандлагатай байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлж байв.
Өмнөх оны өвлийн саруудад аялал жуулчлалын салбар 140 сая ам.долларын орлоготой ажиллаж байсан бөгөөд харин энэ оны аравдугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлбэл 240 сая хүртэл ам.доллар олох боломжтой гэж БОАЖЯ мэдээлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал