logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Hyundai Motor India” өндөр дүнтэй IPO хийж, $3.3 тэрбум татан төвлөрүүлсэн ч хувьцааны ханш нь унав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 22 16:15
    561

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    Унсу Ким: “Hyundai Motor India” 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилготой

    “Hyundai Motor India” компани БНЭУ-ын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй IPO хийж, 3.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн ч мягмар гарагийн арилжаа эхлээд удалгүй хувьцааны ханш нь зургаа орчим хувиар уналаа.

    1960 рупи дээр үнэлэгдэж арилжаа нь эхэлсэн ч арилжаа нь эхлээд 1844 рупи рүү буурчээ. Тус компанийн хувьцааны ханш зах зээлийн бодит ханшаасаа өндрөөр үнэлэгдсэн байсан гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл “Hyundai Motor India”-ийн толгой компани “Hyundai Motor”-ийн нэгж хувьцааны ханшнаас тав дахин өндрөөр үнэлэгдсэн гэдгийг мэдээлжээ.

    Энэ онд Энэтхэгт нэг тэрбум ам.доллароос дээш дүнтэй багадаа гурван IPO  хийгдэх тооцоотой байсны нэг нь “Hyundai Motor India”-ийнх байгаа бол “SoftBank”-ийн дэмжлэгтэй хоол хүргэлтийн “Swiggy”, “LG Electronics” компанийг онцолж болохоор байна.

    Энэтхэгийн эдийн засаг эрчимтэй тэлж буй нь тус улсад IPO-ийн тэсрэлт бий болоход нөлөөлж байгаа аж. Он гарсаар Энэтхэгт хийгдсэн IPO-нууд хэдийн 8.6 тэрбум ам.долларын санхүүжилт босгосныг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна.

    “Hyundai Motor India” компанийн Гүйцэтгэх захирал Унсу Ким  

    “Hyundai Motor India” нь Энэтхэгийн хоёр дахь том анхны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш суудлын автомашины экспортоор тэргүүлж байна. Бид өндөр чанар, технологи, инновац, үйлдвэрлэлийн бүтээмж, нутагшуулалтад төвлөрдөг. Мөн дотоодын болон экспортын зах зээлийн хооронд стратегийн уялдаа холбоотой борлуулалт хийх, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тогтвортой хөгжилд анхаардаг. Туршлагатай, далайцтай ажилладаг менежментийн баг маань санхүүгийн гайхалтай ололт амжилтад хүрэхэд хувь нэмрээ оруулсан. Бид Энэтхэг улсад зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхийг зориод зогсохгүй нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утга учиртай, олон төрлийн санхүүжилтээрээ сайн сайхны үндсийг тавьж байна. 

    “Hyundai Motor India” мөн үйлдвэрлэлийн үйл явцдаа нүүрстөрөгчийн ялгарлыг эрчимтэй бууруулж, 2025 он гэхэд “RE 100” жишиг үзүүлэлтэд хүрэх, 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилготой. Бид та бүхний бодож байгаагаас ч илүү Энэтхэг улсад элэгтэй. “Santro” автомашинаа үйлдвэрлэхээс эхлээд өнөөдрийн IPO хийх хүртэлх “Hyundai Motor India”-ийн энэ бүх замнал Энэтхэг улс шиг гайхам түүхтэй байлаа. 

    “Hyundai Motor India” Энэтхэгийн хөрөнгийн захад IPO гаргасан нь Энэтхэгийн ард түмний төлөө зүтгэх бидний хоёр дахь зорилтыг маань илтгэж байна. БНЭУ-ын Засгийн газарт талархлаа илэрхийлмээр байна.

    Cэтгэгдэл бичих