
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Даваа гарагт MSCI хөгжиж буй орнуудын валютын ханшийн индекс 0.1 орчим хувиар суларч хаагдлаа. Тус индекс 2024 оныг "Улаан бүс"-д хааж байна. Мексикийн песогийн ханшийн хөрвөх чадвар сул байгаагийн зэрэгцээ ирэх онд тус улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулах хурдаа нэмэгдүүлж магадгүй гэсэн таамаглал үүссэнээр песогийн ханш 1.8 хувиар суларч уналтаараа тэргүүллээ.
Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан өмнө нь баримталж байсан уламжлалт бус мөнгөний бодлогоо эргэн хэрэгжүүлэх дохио өгснөөр лирийн ханш мөн огцом сулрав.
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ам.долларын ханш чангарахад нөлөөлж, хөгжиж буй орнуудын валютууд сулраад байна. Түүний хэрэгжүүлэхээр амласан татварын нэмэгдэл нь худалдаанаас өндөр хамааралтай улсуудад дарамт болох төлөвтэй байгаа юм.
Харин жилийн эцэст эрэлт нь нэмэгдсэнтэй холбоотойгоор хонконг долларын ханш сүүлийн гурван жил хагасын дээд түвшинд хүрч чангараад байна.