logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Sprott: Ураны үнэ ойрын жилүүдэд шаталсан хэлбэрийн өсөлтөө хадгалах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 31 10:30
    875

    Зургийг: Daniel Acker/Bloomberg

    11 дүгээр сарын сүүлийн байдлаар ураны оксидын үнэ паунд нь 77.08 ам.доллар байсан нь сарын дүнгээр 3.6 хувиар буурсан үзүүлэлт боллоо

    Ураны үнэ хэдийгээр энэ оны эцсийн өдрүүдэд жил орчмын доод түвшин рүү буураад буй ч сүүлийн 10 гаруй жилийн үзүүлэлттэй нь харьцуулбал өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна.

    11 дүгээр сарын сүүлийн байдлаар ураны оксидын үнэ паунд нь 77.08 ам.доллар байсан нь сарын дүнгээр 3.6 хувь, оны эхнээс 15.38 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин сүүлийн гурван жилийн мөчлөгөөр харвал энэ нь 18.79 хувиар өссөн үнэ болж байна.

    Япон тэргүүтэй улс орнуудын цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн сэргэлт, геополитикийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ойрын хугацаанд ураны үнэ энэхүү шаталсан хэлбэрийн өсөлтөө хадгалах төлөвтэйг дэлхийн ураны хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох “Sprott Physical Uranium Trust” тайландаа онцолжээ.

    Энэ оны нэгдүгээр сарын эцсээр ураны спот үнэ паунд тутамдаа 106 ам.доллар хүрсэн нь сүүлийн 17 жилийн хамгийн өндөр түвшин болж байлаа. Улс орнууд ногоон эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх сонирхол нэмэгдэхтэй зэрэгцэн ураны эрэлт нийлүүлэлтийн зөрүү үүссэнтэй энэ нь холбоотой аж.

    11 дүгээр сард Азербайжанд болсон COP29 хурлаар хэд хэдэн улс 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн юм.

    Үүнээс гадна Япон улс 2040 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсвэрийнхээ 20 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс бүрдүүлэх зорилт тавиад байна.

    Cэтгэгдэл бичих