logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 5 компанийн үнэлгээ их наядыг даваад байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 31 12:30
    538

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Топ-20 индекс дээд түвшинд 2024 оны арилжааг үдэхээр байна

    2024 оныг Топ-20 индекс 51 орчим мянган нэгж буюу түүхэн дээд түвшинд өндөрлүүлэх төлөвтэй байна. Энэ онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 орчим их наяд төгрөг хүрсэн нь 2019 онтой харьцуулахад зургаа дахин 2020 оноос хойш дөрөв дахин тэлсэн үзүүлэлт боллоо.

    Зах зээлийн тэлэлт цаашид тогтвортой үргэлжлэх төлөвтэйг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

    MSE-TUSGAI-2.png

    Энэ сарын 30-ны байдлаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй таван компанийн зах зээлийн үнэлгээ их наяд төгрөг давсан байна. “ХААН Банк” ХК 2.1 их наяд төгрөгийн үнэлгээгээр тэргүүлж байгаа бол “Тавантолгой” ХК 1.8 их наяд төгрөг, “Худалдаа Хөгжлийн Банк” ХК, “Голомт Банк” ХК, “АПУ” ХК-ийн үнэлгээ тус тус их наяд гаруй төгрөгөөр хэмжигдэж байна.

    Харин ирэх оны эхний хагаст бонд, IPO зэрэг гурван шинэ бүтээгдэхүүн гарах хүлээлттэй байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    tri.jpg

    Үүнээс гадна хадгаламжийн сертификатын бүртгэлийн журам боловсруулан батлахаар 2025 оны төлөвлөгөөндөө тусгасныг  онцолж байна. Мөн Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан компаниудын үнэт цаасыг биржид бүртгүүлэх чиглэлд анхаарахыг Монголын Хөрөнгийн бирж онцолж байна. Мөн анхны орон нутгийн бонд ч гарч магадгүй байгааг “TDB Securities” мэдээлж байсан юм.

    2024 оныг Топ-20-д багтдаг дотоодын үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш холимог хөдөлгөөнтэй өндөрлүүлэхээр байна. Өнгөрсөн оны сүүлийн арилжаа буюу 12 дугаар сарын 25-наас энэ сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш 25.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    SUU-GFX-OOK.jpg

    Мөн “Түмэн шувуут” ХК-ийн хувьцааны ханш 16.8 хувиар, “Газар шим үйлдвэр” ХК-ийнх 0.7 хувиар бага зэрэг дээшилжээ.

    Харин энэ онд “АПУ” ХК-ийн нэгж хувьцааны ханш 16 хувиар, “Монос хүнс” ХК-ийнх 11.4 хувиар, “Говь” ХК-ийнх 5.6 хувиар буураад байгааг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны мэдээллээс харж болохоор байгаа юм. Эдгээр компанийн хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ энэ сарын 30-ны байдлаар 1.6 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

    Зах зээлийн үнэлгээгээр ангилаад харахад Топ-20-ийн сагсны 19.5 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж буй нь өмнөх оны мөн үеэс 18.9 нэгж хувиар буурсныг Санхүүгийн зохицуулах хороо тайлагнаж байв.

    Cэтгэгдэл бичих