
Зургийг: jadegas.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани 2023 оны төлөвлөгөө, хөтөлбөрөө бүрэн эцэслэсэн болохоо мэдэгдлээ.
Харин 2024 оны санхүүгийн жилд тус компани “Баруун наран”, “Улаан уул” зэрэг талбайд үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаагаа онцолж байна. Мөн өрөмдлөгийн хөтөлбөрөө 2024 оны санхүүгийн жилийн I улиралд болгож, хойшлуулахаар болжээ. Өвлийн улирлын хүндрэлүүдээс үүдэн үйл ажиллагааны алдагдал хүлээх эрсдэлээс сэргийлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
“Jade Gas Holdings” компанийн хувьд бүтээгдэхүүнээ нийлүүлэх ажлаа түргэвчлэх хүрээнд гол стратегийн хөрөнгө оруулагч болох “UB Metan”-тай тууштай хэлэлцэж байгааг тодотголоо. Сүүлийн байдлаар “UB Metan” компани “Jade Gas Holdings”-т 11 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа юм.