logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Мичидмаа
    “Amazon”-ийн хувьцааны ханш цар тахлаас хойш эргэн сэргэж, дээд түвшинд дөхөөд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 09 11:00
    200

    Зургийг: Benjamin Girette/Bloomberg

    “Amazon”-ийн хиймэл оюуны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь хувьцааны ханш нь сэргэхэд нөлөөлжээ

    “Amazon” компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 0.1 хувиар өссөнөөр бүх цаг үеийн дээд түвшинд хүрэх дөхөөд байна.

    Цар тахлын улмаас “Amazon” компанийн хувьцааны ханш эрс буурсан ч ийнхүү эргэн сэргэлээ.  Харин “Meta Platforms”, “Microsoft”, “Nvidia” зэрэг технологийн бусад томоохон компаниудын хувьцааны ханш сүүлийн саруудад шинэ дээд түвшинд хүрээд байгаа юм.  

    AMAZON-GFX.png

    “Amazon” зардлаа танаж, хиймэл оюуны бүтээгдэхүүнийх нь эрэлт нэмэгдсэн нь ийнхүү хувьцааны ханшид нь эергээр нөлөөлсөн байна.

    Үүнээс гадна “Morgan Stanley” банкны шинжээчид тус компанийн нэгж хувьцааны ханш  215 ам.доллар хүрнэ гэсэн өмнөх төсөөллөө ойролцоогоор 16 хувиар ахиулжээ.

    Cэтгэгдэл бичих