logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “Alphabet” Санхүү хариуцсан захирлаараа “Eli Lilly”-ийн Гүйцэтгэх захирал асан Анат Ашкеназыг томилов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 06 13:20
    248

    Зургийг: Bloomberg via Getty Images

    Өдгөө 51 настай Анат Ашкеназ нь “Eli Lilly” компанийн Санхүү хариуцсан захирал, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ

    “Google”-ийн толгой компани “Alphabet” Санхүү хариуцсан шинэ захирлаараа эмийн үйлдвэрийн “Eli Lilly” компанийн Гүйцэтгэх захирал асан Анат Ашкеназыг томиллоо.

    51 настай Анат Ашкеназ нь Санхүү хариуцсан захирал, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд ирэх долоодугаар сарын 31-нээс шинэ албан тушаалдаа томилогдохоор болжээ.

    Өмнөх Санхүүгийн захирал асан Рут Пурат нь тус компанийн Ерөнхийлөгч, Хөрөнгө оруулалтын ахлах захирлаар ажиллах юм байна. Түүний хувьд 2015 оноос хойш “Google”-ийн Санхүүгийн захирлаар ажиллаж, “Alphabet”-ийн одоогийн бүтэц рүү шилжүүлэх чухал ажлыг удирдаж байжээ.

    Харин Анат Ашкенази нь тус компанийн үнэлгээ хоёр их наяд ам.доллар давж, чухал шилжилтүүдийг хийж буй энэ үед Санхүү хариуцсан захирлаар томилогдсон нь анхаарал татаж байна. 

    Cэтгэгдэл бичих