logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ VII сард 10.84 сая тонн коксжих нүүрс импортолсноос 45 хувийг нь Монголоос авчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 26 14:47
    553

    Зургийг: Bloomberg/AFP/Getty Images

    SXCoal: Долоодугаар сард БНХАУ-ын Австралиас авсан коксжих нүүрсний хэмжээ 615 хувиар өссөн

    БНХАУ долоодугаар сард 10.84 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар, өмнөх сараасаа 9.9 хувиар өссөн үзүүлэлт болсныг “SXCoal” мэдээллээ. Үүний 46 хувийг Монгол Улс нийлүүлж, бусад экспортлогч улсыг тэргүүлсэн байна.

    БНХАУ зөвхөн долоодугаар сард Монгол Улсаас 5.04 сая тонн коксжих нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн дүн болсон ч өмнөх сараасаа 8.3 хувиар буурсан нь наадмын амралттай холбоотойг онцолжээ. Үнийн дүнгийн хувьд 640 сая ам.долларын коксжих нүүрс импортолсон байна. Дундаж үнэ тонн тутамдаа 128 ам.доллар байсан нь өмнөх онтой харьцуулахад 11.9 ам.доллароор илүү байгаа аж.

    Харин ОХУ 2.67 сая тонн коксжих нүүрс нийлүүлснээр БНХАУ-ын нийт импортын 25 хувийг эзэлж, Монгол Улсын дараа бичигджээ.

    Үүнээс гадна долоодугаар сард Австралиас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 615 хувиар буюу эрс өсөж, 1.16 сая тонн хүрсэн нь анхаарал татаж байна.

    Австралиас авсан коксжих нүүрсний дундаж үнэ тонн нь 234.9 ам.доллар байсан нь Монголын нүүрстэй харьцуулахад бараг хоёр дахин илүү үнэтэй байгаа юм.

    Ерөнхийдөө өнгөрсөн сард БНХАУ ОХУ, Австрали, Канад, АНУ-аас импортлох коксжих нүүрсээ жилийн дүнгээр тус бүр 60-аас дээш хувиар нэмэгдүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих