
•Live
Биднийг дагах
Улс төр
Дотоод
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Тунгалаг
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
П.Тунгалаг
Гадаадаас ажиллах хүч авахад квот тогтоохгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барив
Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 20 09:10
295
Зургийг: parliament.mn
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа
Уул уурхай, газрын тос олборлолтоос бусад салбарт хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоонд 2026 он дуустал квот тогтоохгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Мөн 2026 он дуустал ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Ажиллах хүчний хомсдолыг нөхөхийн тулд бага цалин бүтээмжтэй салбаруудад гадаадаас авах ажиллах хүчний тоог нэмэх, эсрэгээр нь өндөр бүтээмж, хөлстэй салбарт монголчуудыг ажлын байраар хангах бодлого баримтлахыг салбарын сайд мэдээлж байв.
1993-2006 онд төрөлт эрс багассантай холбоотойгоор ажиллах хүчний хомсдол үүсэж, энэ нь 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг хуулийн төсөл санаачлагчид тодотгож байна.
Cэтгэгдэл бичих