logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    BOFA: Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өндөр дүнгээр бууруулахаас зайлсхийх хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 23 15:35
    347

    Зургийг: Jeenah Moon/Bloomberg

    Брайан Мойнихан: Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхдөө хугацаа алдсан

    “Холбооны Нөөцийн банк 2022 онд бодлогын хүүгээ өсгөхдөө хугацаа алдсан. Одоо бодлогын хүүг огцом бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж “Bank of America”-ийн Гүйцэтгэх захирал Брайан Мойнихан “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо. 

    Тэрбээр “ АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ он дуусахаас  өмнө 50 суурь нэгжээр бууруулна” гэж таамаглаж байна. Мөн 2025 онд 25 суурь нэгжээр дахин дөрвөн удаа бууруулж, бодлогын хүү 3.25 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна АНУ-ын инфляц 2025, 2026 онд  2.3 хувь болж буурна гэж таамаглаж байна. 

    Мөн “Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хэт хурдан эсвэл хэт удаан бууруулах нь аюултай. Зургаан сарын өмнөхтэй харьцуулахад эрсдэл улам өндөр байна” гэж “Bank of America”-ийн Гүйцэтгэх захирал анхаарууллаа.

    Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан АНУ эдийн засгийн уналтаас зайлсхийх боломжтой гэж “Blаckstone”-ийн Гүйцэтгэх захирал Стив Шварфман байр сууриа илэрхийлсэн байна.

    “Bank of America”-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Брайан Мойнихан

    “Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхдөө хугацаа алдсан. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Энэ утгаараа АНУ-ын Холбооны Нөөцийн банк илүү хурдтай хөдлөх хэрэгтэй болсон учир нь инфляцын эрч хурдан байсан. Хэдий тийм боловч тэд сайн ажиллаж бараг хоёр оронтой байсан инфляцыг өнгөрсөн хэдэн улиралд сааруулж гурав орчим хувь болгосон. Тэгэхээр зорилтдоо улам дөхсөөр л байна” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих