
Зургийг: Qilai Shen/Bloomberg
2024 оны эхний зургаан долоо хоногт “Apple”-ийн “iPhone”-ийн борлуулалт БНХАУ-д 24 хувиар буурснаар тус зах зээл дэх гар утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнд дөрөвдүгээр байр руу ухарчээ.
Харин “Huawei” компанийн зах зээлд эзлэх хувь 16.5 болсныг “Counterpoint”-ийн дата мэдээлэл харуулж байна. Эрэлтийг өдөөх зорилгоор “Apple” нэгдүгээр сард цахим дэлгүүртээ ховорхон хямдрал зарласнаас гадна албан ёсны эрхтэй борлуулагчид нь “iPhone”-ийг 180 хүртэлх ам.доллароор хямдруулах болжээ.
Үүний зэрэгцээ “Spotify” зэрэг салбарын өрсөлдөгч компаниудын зах зээлийн боломжийг хязгаарласан асуудлаар Европын Холбоо “Apple”-д хоёр тэрбум ам.долларын торгууль ногдуулаад байгаа юм. Энэ нь Европын Холбооноос нэг компанид оногдуулсан хамгийн өндөр дүнтэй торгууль болж байна.