logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Apple” компани робот гар бүхий “iPad” хөгжүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 15 12:00
    369

    Зургийг: Bloomberg

    “J595” нь “Apple”-ийн ашгийг нэмэгдүүлж, хиймэл оюуны зорилтод эерэг үр дүн үзүүлнэ

    Орлогын шинэ эх үүсвэр эрэлхийлж буй “Apple” компани “iPad”-тай төстэй дэлгэц, робот гар бүхий ширээний төхөөрөмж хөгжүүлж эхэлснийг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ.

    Нарийн робот гарын тусламжтай дээш, доош болон 360 хэм эргэдэг ухаалаг дэлгэц гэж болох тус төхөөрөмжийн хөгжүүлэлт дээр одоогоор хэдэн зуун хүнээс бүрдсэн баг ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл “Amazon” компанийн “Echo Show 10”, “Meta Platforms”-ийн үйлдвэрлэхээ зогсоосон “Portal” зэрэг ухаалаг дэлгэцийн шинэлэг хувилбар болох магадлалтай байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр дээрх бүтээгдэхүүнийг ухаалаг гэрийн удирдлагын систем, видео хурлын төхөөрөмж, алсын удирдлагатай гэрийн хяналтын төхөөрөмж гэсэн олон зориулалтын дагуу бүтээж буй. Мөн “Apple”-ийн удирдлагын баг 2022 онд энэхүү төслийг баталсан ч сүүлийн саруудад хөгжүүлэлтийг нь эрчимжүүлж эхэлснийг мэдээлсэн байна.

    “Apple” ийнхүү робот технологи руу шилжиж буй нь энэ онд “iPhone”, “iPad”, “Mac”-д нэвтрэх “Apple Intelligence” хиймэл оюунт технологийн багц дээр суурилан борлуулалтаа өсгөх компанийн өргөн хүрээний зорилтын нэгээхэн хэсэг болж байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих