logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Премиум Нексус” ХК 2024 онд анх удаагаа ашигтай ажиллаж, орлого нь 53.2% өсөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 28 10:38
    290
    Түүнчлэн 48.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    CU сүлжээ дэлгүүрийн толгой компани “Премиум Нексус” ХК анхны ашигтай жилээ тайлагналаа. 2024 онд компанийн борлуулалтын орлого нь өмнөх оноос 53.2 хувиар өсөж, 600 орчим тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Түүнчлэн 48.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт хөрөнгө нь 300 тэрбум төгрөг давснаар эздийн өмч нь эерэг дүнтэй болсон байна.

    Борлуулалт, цэвэр ашгийн өсөлтөд дэлгүүрийнхээ тоог нэмсэн болон бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлсэн нь голлон нөлөөлснийг компанийн зүгээс мэдээллээ.

    IPO-ийн төлөвлөгөөгөө давуулж, өнгөрсөн онд дэлгүүрийн тоо нь 445-д хүрч өссөнийг онцолсон. 2025 он гарсаар энэ үзүүлэлт 455-д хүрээд байгаа. Мөн нийслэлээс гадна 17 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй. Тус сүлжээ дэлгүүрээр жилийн тооцооллоор өдөрт дунджаар 180-190 мянган худалдан авагч үйлчлүүлж байгааг тодотгосон юм.

    Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сард компанийн хувьцааны ханш IPO хийснээсээ хойших дээд цэгтээ хүрээд байсан ба түүнээс хойш 7 орчим хувиар буурсан. Компанийн хувьцаа пүрэв гарагийн хаалтын ханшаар 4.49 үнэ орлогын харьцаатай арилжаалагдаж байна. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 217.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй.

    Үүнээс гадна тус компани 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн. Зах зээлд бизнесийн өсөлт үргэлжлэх орон зай байгаа учир хөрөнгө оруулалтаа үйл ажиллагаагаа тэлэхэд зарцуулна гэдгийг компанийн Худалдааны захирал С.Дашдорж мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих