logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Apple” IX/09-нд болох "It’s Glowtime" арга хэмжээнийхээ үеэр “iPhone 16”-аа танилцуулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 27 10:40
    413

    Зургийг: Bloomberg

    "Apple Park"-д болох арга хэмжээний сэдэв нь "It’s Glowtime"

    “Apple” компани есдүгээр сарын есөнд болох “iPhone 16” болон бусад шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгын арга хэмжээний урилгыг илгээж эхэлжээ. Уламжлал ёсоор Калифорнийн Купертино дахь “Apple Park”-д болохоор товлогдсон арга хэмжээний сэдвийг “Siri” дижитал туслахын шинэ хувилбарын интерфейстэй холбон "It’s Glowtime" хэмээн нэрлэсэн байна.

    Өмнө нь “Apple” танилцуулгын арга хэмжээгээ есдүгээр сарын 10-нд хийхээр товлосон байсан ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нарын эхний мэтгэлцээнтэй давхцахаар байсан тул нэг өдрөөр наашлуулсан бололтой.

    “iPhone 16”-ийн “Pro” загварууд илүү том дэлгэцтэй, камерын шинэ функцүүдтэй, зураг дарахад зориулагдсан биет товчлууртай байх нь одоогоор ил болоод байгаа юм. Мөн танилцуулах арга хэмжээгээр яригдах гол сэдэв нь “iPhone”-ийн бүх шинэ загварт нэвтэрч буй хиймэл оюуны багц функц “Apple Intelligence” байх төлөвтэй байна.

    Шинэ загварын “iPhone”-уудаас гадна “Apple” компани ухаалаг цагнууд болон “Airpods” чихэвчдээ томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байгаа аж. “Apple Watch”-ийн шинэ загвар өмнөхөөсөө илүү том дэлгэцтэй, нимгэн байхаас гадна хуванцар их биетэй, хямд үнэтэй “Watch SE”-ийн анхны загварыг гаргахаар төлөвлөжээ. 

    Cэтгэгдэл бичих