logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Meta”-ийн хувьцааны ханш 172 хувиар өссөний дараа Марк Закерберг $185 саяын хувьцаагаа худалдав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 05 14:00
    243

    Зургийг: Christophe Morin/Bloomberg

    Марк Закерберг “Meta Platforms”-ийн 682 мянган хувьцаагаа заржээ

    “Meta Platforms” компанийн хувьцааны ханш 172 хувиар өссөнтэй зэрэгцээд Марк Закерберг тус компанид эзэмшдэг хувьцаагаа сүүлийн хоёр жилд анх удаа худалдлаа. “Bloomberg”-ийн дата мэдээллээр тэрбээр нийт 682 мянган ширхэг хувьцаагаа 185 сая орчим ам.доллароор зарсан байна.

    Марк Закербергийн  хөрөнгийг удирддаг байгууллагууд 2021 оны 11 дүгээр сараас хойш анх удаа ийнхүү “Meta Platforms”-ийн хувьцааг худалдсан аж. Энэ он гарсаар 11 дүгээр сар дуусах хүртэлх хугацаанд “Meta Platforms” компанийн хувьцааны ханш 172 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр “Nvidia”-аас бусад технологийн томоохон компаниудыг өсөлтөөрөө гүйцээд байгаа юм.

    405129367.png

    Сүүлийн байдлаар өдгөө 39 настай Марк Закерберг “Meta Platforms” компанийн 13 хувийг эзэмшиж байна. “Bloomberg Billionaires Index”-ийн мэдээллээр энэ нь түүний 117.7 тэрбум ам.долларын хөрөнгийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих