logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 19 11:10
    175

    Зургийг: С.Батсайхан

    Нийслэл үнэт цаас арилжаалж, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажил зэргийг санхүүжүүлнэ

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа. Энэ жил нийслэлийн төсвийн орлогыг хүлээгдэж буй нөхцөлийг тооцсоны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолжээ. Ингэснээр хотын төсвийн орлогыг 1.1 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн орлогыг 3.15 их наяд төгрөг байхаар тооцож тодотголд тусгасныг  мэдээлж байсан юм.

    Энэ онд нийслэлээс дотоодод бонд гаргахаар болсонтой холбогдуулан ийнхүү нийслэлийн төсөвт тодотгол хийж байна. Мөн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай болон 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг баталсан байна.

    Ингэхдээ нэг их наяд төгрөгийн, 100 мянга хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг бондыг дотоодын зах зээлд гаргахаар боллоо. Харин 500 сая ам.доллар хүртэлх бондыг гадаадын зах зээлд гаргаж үе шаттайгаар арилжаалахыг дэмжсэн байна.

    Нийслэл бонд гаргаж төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээр эрчим хүчний хуримтлуурын станцын ажилд 296 тэрбум төгрөг, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 52.5 тэрбум төгрөг, авто замын бүтээн байгуулалтад 120.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Харин Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол байгуулах ажлын төсвийг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. 

    Cэтгэгдэл бичих