
Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарын “Roche Holding” компани дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд сүүлийн үеийн технологи нэвтрүүлэхээс гадна элбэг тохиолддог 15 эрхтний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг "Бай" эмчилгээ болон дархлаа эмчилгээний эмүүдийг хамгийн бага үнээр буюу "Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр" нийлүүлэх “PACE” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болж байна.
"РАСЕ" хөтөлбөрт орсноор олон улсад 20-32 сая төгрөгийн үнэтэй дархлаа эмчилгээг Монголд нэг хүнд найман сая төгрөгөөр хүргэх боломжтой гэж үзсэнийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлж байв.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хожуу оношлогдсон хавдар болон зарим төрлийн хорт хавдрын эмүүдийг зах зээлийнх нь үнээс хямдаар авах боломжтой болно. Тухайлбал: элэгний хавдрын нэг удаагийн тариаг 8000-9400 ам.доллар буюу 20-32 сая төгрөгөөр авдаг аж. Харин хөтөлбөрийн хүрээнд маш бага үнээр Монголд нэг хүнд найман сая төгрөгөөр хүргэх боломжтой гэж үзсэнийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлж байв.
Монгол Улсын хувьд хорт хавдраар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2022 онд элэгний хорт хавдрын 2300 орчим тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. Үүнээс гадна эрт илрүүлэг 40 гаруй хувьтай явагдаж байгаагаас 200 гаруй иргэн хавдартай нь илрээд байгааг тодотголоо.
“Roche Holding” компанийн Бүс хариуцсан тэргүүн Адриано Треве
ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү
Үүнээс гадна “Roche Holding” компани тураах эм бэлдмэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Carmot Therapeutics”-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон байна.
Энэхүү хэлцэл нь Европт зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч “Novo Nordisk” компанитай өрсөлдөхөд түлхэц болно гэж салбарынхан үзэж байгаа аж. Хэдийгээр “Carmot Therapeutics”-ийн эмүүд хөгжлийн эхний шатандаа байгаа ч 2030 он гэхэд тураах эмийн зах зээл 100 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байна.