logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Xanadu Mines” 100 сая хувьцаа нэмж гарган, $5.5 саяыг босгоно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 05 09:35
    455

    Зургийг: xanadumines.com

    “Xanadu Mines” компани татан төвлөрүүлсэн хөрөнгөө “Улаан уул”, “Сант толгой” төслүүддээ зарцуулахаар төлөвлөжээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани нэмж 100 сая хувьцаа гаргаж, 5.5 сая ам.доллар босгохоор боллоо. Нэгж хувьцаагаа 0.055 ам.доллароор санал болгож буй нь аравдугаар сарын 31-ний өдрийн хаалтын ханшнаас 14.1 хувиар хямд дүн болж байна.

    “Xanadu Mines”-ийн энэхүү санал дотоодын болон олон улсын болон институцийн хөрөнгө оруулагчдаас өндөр дэмжлэг авсныг мэдэгдэлдээ онцолжээ. Мөн бусад боломжит стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тус компани хөрөнгө босгох саналаа өргөтгөж магадгүй гэдгээ тодотгосон байна. Тухайлбал: “Xanadu Mines”-ийн 19.4 хувийг эзэмшдэг “Zijin Mining Group” үүнд оролцох боломжтой аж.

    “Xanadu Mines”-ийн хувьд татан төвлөрүүлсэн хөрөнгөө зэс-алтны “Улаан уул”, никель зэсийн “Сант толгой” төслүүддээ зарцуулахаас гадна шинэ төсөл эзэмших болон хайгуулын ажилдаа голлон зарцуулахаар төлөвлөжээ.

    Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 6.67 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Cэтгэгдэл бичих