logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Оны эхний сард биржийн бус захад ₮98.4 тэрбумын, $2.6 саяын үнэт цаас шинээр гарчээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 06 09:00
    291

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Биржийн бус зах зээлд блокчэйн технологид суурилсан үнэт цаасны арилжааг нэвтрүүлснээр Монголын санхүүгийн зах зээлийн үнэт цаасны арилжааны аюулгүй байдал, хөрвөх чадвар сайжирна

    2025 оны нэгдүгээр сард биржийн бус зах зээлд 98.4 тэрбум төгрөгийн болон 2.6 сая ам.долларын үнэт цаас шинээр гарсан байна. Төгрөгийн бондууд нь 1-2 жилийн хугацаатай, 17-22 хувийн хүүтэй байсан бол ам.долларын бондын хувьд 18-24 сарын хугацаатай, 9-12 хувийн хүүтэй гарчээ.

    Харин өнгөрсөн онд давхардсан тоогоор 100 үнэт цаас гаргагч биржийн бус зах зээл дээр нийт 1.7 их наяд төгрөг, 64.0 сая ам.доллар татан төвлөрүүлжээ. Идэвхтэй бондуудын үлдэгдэл дүн нь өмнөх оны нэгдүгээр сараас 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2.4 их наяд төгрөг хүрсэн байна. 

    Биржийн бус зах зээл 2024 оны IV улирлын байдлаар 45 үнэт цаас гаргагчийн, 48 өрийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Үүнээс 857.5 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 735.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Харин ам.доллароор 68.0 сая ам.доллар бүртгэгдэж 51.0 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна. 

    Мөн Монголын OTC платформ үнэт цаасны арилжаандаа блокчэйнд суурилсан систем нэвтрүүлэхээр болоод байгаа юм. Ингэснээр цаашид арилжааны аюулгүй байдал сайжраад зогсохгүй 24 цагийн турш тасралтгүй арилжаа хийх боломжтой болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид цагийн хязгаарлалтгүйгээр арилжаанд оролцох боломжийг нээж өгч байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварын нэмэгдүүлэх эерэг үр дагавартайг онцолж байна.

    2024 оны IV дүгээр улирлын байдлаар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоонд бүртгэлтэй биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох эрхтэй бүртгэлтэй шууд оролцогч нийт 34 байна. Үүнээс андеррайтер 24, дилер 24, брокер 30, хөрөнгө оруулалтын сан хоёр компани байгаагаас шууд оролцогч нарт бүртгэлтэй шууд бус оролцогч хувь хүн 3425, хуулийн этгээд 339 байгаа ажээ. 

    Cэтгэгдэл бичих