logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    “PDD”-ийн үнэлгээ $55 тэрбумаар буурсан нь БНХАУ-ын эдийн засаг базаахгүй байгааг илтгэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 28 12:00
    533

    Зургийг: Chan Long Hei/Bloomberg

    “Pinduoduo” компанийн хувьцааны ханш 29 хувиар уналаа

    Маш хямд бараа, өргөн далайцтай сурталчилгаагаараа олонд танигдсан цахим худалдааны “Pinduoduo” компанийн хувьцааны ханш 29 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 55 тэрбум ам.доллароор буурлаа. Өөрөөр хэлбэл энэ нь БНХАУ-ын эдийн  засаг базаахгүй байгааг илтгэж байна. Тус компанийн II улирлын орлого ч тааруухан байж шинжээчдийн таамагт хүрээгүй юм.

    "Худалдан авагчдын эрэлт хувьсаж, өрсөлдөөн ширүүсэж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа зэрэг олон сорилтуудтай тулгараад байна" гэж тус компанийн үүсгэн байгуулагч Колин Хуйн мэдэгдэлдээ дурдсан байна. Хэдий тийм боловч БНХАУ-д хэрэглэгчдийн зарцуулалт цаашдаа эргэн сэргэнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

    “Pinduoduo” компанийн өрсөлдөгчид болох “Alibaba Group” болон “JD.com”-ийн хувьцааны ханш ч мөн тус тус дөрөв орчим хувиар унаад байна.

    Cэтгэгдэл бичих