logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    ЗГХЭГ: Дулааны үнийг нэмэх шийдвэрийг хойшлуулах чиглэл өгсөн
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 13 09:35
    233

    Зургийг: С.Батсайхан

    Засгийн газрын шийдвэр албан ёсоор ирсний дараа тайлбар өгөх боломжтойг ЗГХЭГ мэдэгдлээ

    Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороонд дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэл өгснөө ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тухайлбал: Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед мэдээлэл хийхдээ ирэх VII, VIII сараас эхлэн дулаан, цахилгааны үнэ нэмэгдэх Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гарсан талаар Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлсэн. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг даалгавруудыг өгч байгаа гэсэн юм. 

    Эрчим хүчний зохицуулах хорооны гуравдугаар сарын 11-нд хэвлэлд өгсөн мэдээллээс харахад дулааны үнийг дунджаар 85 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолсон байна. Ингэхдээ аж ахуйн нэгжийн тариф 73 хувиар, айл өрхийн тариф Улаанбаатарт 100 хувиар нэмэгдэнэ. Мөн айл өрхийн хэрэгцээний халуун усны үнийг зуны улиралд нэг хүний сарын хэрэглээгээр тооцвол 2806 төгрөг байгааг 5612 төгрөг болгож байгааг онцолжээ.

    Засгийн газрын өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан шийдвэрийн дагуу дулааны үнэ халаалтын улирал дуусахад буюу тавдугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдэхээр байгаа юм. Тодруулбал: тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэр гарсан гэж мэдэгдэж байв.

    Цахилгааны үнэ нэмсний инфляцад үзүүлэх дам нөлөө энэ оны 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэйг Монголбанк мэдээлж байлаа.

    Cэтгэгдэл бичих