logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "ТЖТБ" ХХК-ийн "Green Recycle" ам.долларын бондын I транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 25 15:35
    1281

    Зургийг: mse.mn

    “ТЖТБ” ХХК байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхээр энэ онд дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын ногоон бонд гаргаж буй хоёр дахь компани болж байна

    "ТЖТБ ХХК-ийн "Green Recycle" бонд хөтөлбөрийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхлээд байна. Тус компани энэхүү бондоор 11 сая ам.долларын санхүүжилт татахыг зорьж байгаа юм.

    Бондын нэрлэсэн үнэ нь 100 ам.доллар, жилийн хүү нь 10 хувийн нөхцөлтэй 36 сарын хугацаатай.

    Оны эхний хагас жилийн байдлаар арилжааны банкнуудын оролцсон ногоон зээлийн хэмжээ нэг их наяд 73 тэрбум төгрөг байсан бол зөвхөн “ТЖТБ" ХХК-ийн бондын нийлбэрээр 120 тэрбум ам.доллар болох төлөвтэйг “TDB Securities” мэдээллээ. Эндээс харахад хөрөнгийн зах зээлд ногоон бизнес тэлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

    "Green Recycle" бонд нь Монгол Улсын дотоод зах зээлд гарч буй “Sustainable Fitch” байгууллагаас анхны “Excellent” үнэлгээ бүхий санхүүгийн бус салбараас гарч буй анхны ногоон бонд гэдгийг онцолж байна.

    “Арилжааны банкнуудын ам.долларын хадгаламжийн зарласан дундаж хүүгээс 6-7 нэгж хувиар өндөр өгөөж хүртэх боломжтой. Мөн бондын хагас жил тутамд төлөгдөх купоноор дахин хөрөнгө оруулалт хийх замаар бодит өгөөжийн түвшнийг нэмэгдүүлэх давуу талтай”-г “TDB Securities” тодотголоо.

    Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хуванцар савыг анхны эх үүсвэр дээр нь ангилах, тээвэрлэх, бэлтгэн нийлүүлэх дэд бүтцийг нийслэлд төдийгүй орон нутгуудад бий болгож, Монгол Улсын хог хаягдлын менежментийг сайжруулахаар төлөвлөжээ.

    Монголын Хөрөнгийн бирж аравдугаар сарын 25-31-ний өдрүүдэд “ТЖТБ" ХХК-ийн “Green Recycle” ам.долларын бондын I транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг биржийн IPO системээр  дамжуулан хүлээн авна. Захиалга дүүрмэгц хаах нөхцөлтэй бөгөөд тогтоосон үнийн аргаар үнэт цаасны хуваарилалтыг хийх юм байна. 

    Cэтгэгдэл бичих