logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Rolex: Бугуйн цагийг хувьцаатай адилтгах нь эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 12 13:45
    462

    Зургийг: Leon Neal/Getty Images

    "Bloomberg Subdial Watch Index" сүүлийн 2 жилд 40 хувиар буурав

    Цар тахлын үеэр хоёрдогч зах зээлийн худалдан авалт нэмэгдсэний дараа тансаг зэрэглэлийн бугуйн цагийг хөрөнгө оруулалт гэж үзэх нь аюултай гэж “Rolex”-ийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. “Хүмүүс бугуйн цагийг хувьцаатай харьцуулах нь надад таалагддаггүй. Энэ нь зах зээлд аюултай, буруу дохио өгдөг" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жан-Фредерик Дюфор энэ долоо хоногт Женевт эхлэх “Watches and Wonders” үзэсгэлэнгийн өмнө өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

    “Rolex”, “Patek Philippe”, “Audemars Piguet” зэрэг брэндийн хуучин бугуйн цагны үнэ 2021 болон 2022 оны эхээр урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, бага хүүтэй зээл, криптовалютын ханшийн өсөлтөөс үүдэн үнэтэй швейцар цагны худалдан авалт нэмэгдсэн аж. Хэдий тийм боловч сүүлийн хоёр жилд эдийн засгийн өсөлт суларч, зээлийн хүү өссөнөөр тансаг зэрэглэлийн бугуйн цагны хоёрдогч зах зээлийн үнэ огцом унажээ.

    Хамгийн их арилжаалагдсан 50 цагны үнийг тооцоолдог “Bloomberg Subdial Watch Index” сүүлийн хоёр жилд 40 хувиар буураад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих