logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Засгийн газар $500 саяын, 6.625 хувийн хүүтэй шинэ бонд гаргахаар боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 19 09:50
    502

    Зургийг: С.Батсайхан

    2028 онд хугацаа нь дуусах "Хүннү" бондын өгөөж 6.26 байна

    Монгол Улсын Засгийн газар шинээр таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд гаргалаа. 2030 онд хугацаа нь дуусах тус бондын өгөөжийн түвшин 6.625 хувь дээр тогтжээ. Хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсантай холбоотойгоор анх яригдаж байсан 7.125 хувиас буурсан байх боломжтой байна.

    "Bloomberg"-ийн Эдийн засагч Харри Сухартоно "Монгол Улсын Засгийн газраас шинээр гаргахаар төлөвлөж буй бонд таван жилийн хугацаатай, хүүгийн түвшин ойролцоогоор 7.125 хувьтай байна" гэж тооцоолсноо танилцуулж байсан юм. 

    Тендер саналаар эргүүлэн худалдан авч буй 2026 онд хугацаа нь дуусах 566 сая ам.долларын “Номад” (MONGOL 26) болон 2028 онд хугацаа нь дуусах 650 сая ам.долларын “Хүннү” (MONGOL 28) бондын үнэ хоёрдугаар сарын 10-ны өдөр огцом өссөнөөс хойш онцын өөрчлөлтгүй арилжаалагдаж байгаа юм.

    Өнөөдрийн байдлаар "Хүннү" бондын өгөөж 6.26 байгаа бол "Номад" бонд 5.19 хувийн өгөөжтэй олон улсын зах зээл  дээр арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих