
Зургийг: Bugatti
Автомашин үйлдвэрлэгч “Bugatti”-ийн шинэ загвар “Tourbillon” нь “Chiron” загварыг гүйцэх төлөвтэй байна. Тус компани хосолмол хөдөлгүүрт автомашины зах зээлд нөлөөллөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа юм.
2021 оноос хойш “Porsche” болон “Rimac” компани хамтарч тус компанийн цахилгаан автомашины хөгжилд дэмжлэг үзүүлж байгаа аж. Шинэ “Tourbillon” загвар нь энэхүү хамтралаас гаргасан хоёр дахь автомашин гэдгээрээ онцлог юм.
Оны эхэнд “Chiron”-оос 500 автомашин үйлдвэрлэж, хамгийн сүүлд “Chiron Super Sport” загвараа 3.9 сая ам.доллароор үнэлж байв. Харин “Bugatti”-ийн сүүлийн үеийн W16 хөдөлгүүртэй загварууд нь оны эцсээр захиалагч нартаа хүрэх төлөвтэй байна.
3.8 сая евро буюу 4.1 сая ам.доллароор худалдаалагдах “Tourbillon” загвар нь урд болон хойд тэнхлэгт байрласан хоёр V16 хөдөлгүүртэй. Энэ нь тус компанийн 115 жилийн түүхэнд анхны 1800 морины хүчин чадалтай хосолмол хөдөлгүүрт спорт загварын автомашин болж байгаа юм. Цагт 445 км хурдлах хүчин чадалтай гэдгээрээ онцлог.
Харин өмнөх 2.6 сая ам.долларын үнэтэй “Chiron” загвар нь 1500 морины хүчин чадалтай. Түүнчлэн шинэ загвар нь “Rimac Nevera” зэрэг цахилгаан автомашины гол өрсөлдөгч болно гэж үзэж байна.