logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Jade Gas Holdings” компани “Баруун наран” талбайд 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 19 11:00
    1773

    Зургийг: jadegas.com.au

    “Jade Gas Holdings” компани “BNG-3” цооногийг 850 гаруй метрийн гүнд өрөмджээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани “Баруун наран” талбайд 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээллээ. Энэ нь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн болон “Баруун наран” төслүүд байрладаг 40 км-ийн талбайд илрүүлсэн хоёр дахь том хийн нөөц болж байна. Тус компани “BNG-3” цооногийг 850 гаруй метрийн гүнд өрөмдөж, ийнхүү 104 гаруй метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлжээ.

    Үүнээс өмнө “Jade Gas Holdings” компани “BNG-1” болон “BNG-2” цооногуудын өрөмдлөгийн хүрээнд 35 болон 26 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлж байсан аж.

    JADE-GAS-GFX.jpg

    Тус компани цаашид “Баруун наран” талбайд хийх өрөмдлөгөө илүү өргөтгөхөөр төлөвлөж байгаагаа илэрхийллээ. Томоохон хийн нөөц илрүүлсэн нь тухайн талбайд илүү их байгалийн хийн нөөц агуулагдаж байх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.

    “Jade Gas Holdings” тогтоосон боломжит хийн нөөцөө бататгаж, 2024 оноос эхлэн олборлохоор зорьж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих