logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр АНУ БНХАУ-ын 37 компанид хориг тавив
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 16 09:00
    208

    Зургийг: Bloomberg/Fred Dufour/AFP/Getty Images

    БНХАУ-ын "Zijin Mining Group" АНУ-ын импортын хоригт багтав

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр БНХАУ-ын уул уурхай, нарны эрчим хүч, хувцас үйлдвэрлэлийн салбарын 37 компанийг АНУ руу бүтээгдэхүүнээ экспортлохыг хориглосон “Хар жагсаалт”-даа орууллаа. Шинэ жагсаалтад уул уурхайн томоохон компаниудын нэг “Zijin Mining Group”, нарны эрчим хүчний “JA Solar Technology”-ийн охин компани, хувцас үйлдвэрлэгч “Huafu Fashion”-ийн охин компаниуд багтжээ.

    Дээрх мэдээллийн дараа Хонконгийн биржид бүртгэлтэй “Zijin Mining Group”-ийн хувьцааны ханш 4.3 хувиар унасан байна. Харин “JA Solar Technology” болон “Huafu Fashion”-ийн хувьцааны ханш өсжээ.

    67 тэрбум ам.доллароор үнэлэгддэг, БНХАУ-ын Төрийн өмчит “Zijin Mining Group” нь Монголын зэс-алтны “Хармагтай” төслийг удирддаг “Xanadu Mines” компанитай стратегийн түншлэлтэй бөгөөд үе шаттай хөрөнгө оруулалтын үр дүнд “Xanadu Mines”-ийн 50 хувийг эзэмших болсон юм.

    АНУ болон Европын компаниуд Шинжаан-Уйгурын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хувцас болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрээ тус бүс нутгаас гаргах шахалтад ороод байгаа аж.

    Шинжаан-Уйгурт нутгийн иргэдийг албадан хөдөлмөрийн лагерьд ажиллуулж байгаагаас гадна ажлын нөхцөл тааруу байгааг эх сурвалжууд баримтжуулсан байна. Харин БНХАУ-ын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих