logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Хамгийн чинээлэг 500 эрхмийн хөрөнгө хиймэл оюуны ачаар $124 тэрбумаар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 15 15:30
    3083

    Зургийг: Yuichiro Chino/Moment RF/Getty Images

    “Bloomberg Billionaires” индексийн энэ оны өсөлтийн 96 хувийг хиймэл оюун бүрдүүлжээ

    “Bloomberg”-ийн хиймэл оюуны индексээс харвал дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн 30 нь тодорхой  хэмжээгээр хиймэл оюунд хөрөнгө оруулсан байна. Үүнийхээ үр шимд тэдгээр тэрбумтнууд хөрөнгөө энэ он гарсаар 124 тэрбум ам.доллароор өсгөөд байгаа нь “Bloomberg Billionaires Index”-ийн өсөлтийн 96 хувийг бүрдүүлж байгаа аж. 

    1400x920.jpg

    Хиймэл оюуны ачаар хөрөнгөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн тэрбумтнуудын жагсаалтыг “Nvidia”-ийн Женсен Хуан болон “Meta Platforms”-ийн Марк Закерберг тэргүүлж байна.

    Тэднээс гадна “OpenAI” -тай түншлэл байгуулсан “Microsoft”-ийн Стив Боллмер болон “Dell”-ийн Майкл Делл нар ч хиймэл оюуны чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа ачаар хөрөнгөө өсгөөд авчээ.

    Хиймэл оюуны тэсрэлтээс үүдсэн энэхүү өсөлт хэр тогтвортой байх нь анхаарал татаж буй. Технологийн компаниудын хувьцааны хошуурал “дот ком”-ын хөөсрөлтэй адилхан болж ирж байгааг “Bank of America”-ийн стратегич Майкл Хартнетт анхааруулж байна. 

    unnamed (7).jpg

    Cэтгэгдэл бичих