logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Инфляц сүүлийн 25 сарын хугацаанд анх удаа хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 08 09:00
    295

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улсын инфляц 11 дүгээр сард 8.6 хувь болж саарав

    11 дүгээр сард Монгол Улсын инфляц 8.6 хувьтай гарснаар сүүлийн 25 сарын хугацаанд хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Инфляц 2022 оны 11 дүгээр сард 14.5 хувь, энэ оны аравдугаар сард есөн хувьтай байсан юм. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 8.6 хувийн 3.6 нэгж хувийг нь дангаараа бүрдүүлсэн байна.

    Өмнөх сард инфляц есөн хувьтай гарахад 30-40 хувийг нь гурил, гурилан бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн гэсэн үндсэндээ хоёрхон бүтээгдэхүүний өсөлт тайлбарласныг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцолж байв.

    Дэлхий нийтээр Төв банкнууд инфляцыг богино хугацаанд бууруулж чадвал мөнгөний бодлогод орон зай үүснэ гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Харин инфляцыг хурдан бууруулахын тулд төсвийн бодлогоор дэмжиж өгөх нь чухал гэдгийг Монголбанкнаас тодотголоо. Сонгуулийн жилийн хувьд төсвийн хэмжээ өндөр байгаа нь Төв банкны мөнгөний бодлогын нуруун дээр ирэх ачааг нэмэгдүүлж байна.

    Мөнгөний бодлого хатуу байгаа энэ үед бизнесийн зээлийг дэмжих бодлогын асуудал чухал байгаа юм. Тиймээс бизнесийн зээлийг дэмжих бодлого нь 2024 онд бодлогын хүүгээс гадна Төв банк дээр байгаа бусад хэрэгслүүдийн үр дүнд гарч ирнэ гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал дурдаж байлаа.

    Cэтгэгдэл бичих